Н.Цэрэнбат: Яндангийн шүүлтүүр худалдан авахад Хятадын 4 компанитай гэрээ байгуулсан асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгсөн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:tserenbat/_PA25228.jpg

Утааны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын эхэнд шинжээч өнгөрсөн хугацаан дахь санхүүгийн зөрчлүүдийн талаарх дүгнэлтээ танилцуулсан.

Шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбатаас тодрууллаа. Тэрбээр "Яндангийн шүүлтүүр худалдан авахад Хятадын 4 компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгсөн.

Бүх ажил Засгийн газрын чиглэлийн дагуу явсан байдаг" гэлээ.