Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
10

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашинаа дээрэмдүүлсэн" гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх 20 орчим насны иргэн нүд рүү нь НУЛИМС АСГАРУУЛАГЧ цацаад машинаас нь чирч буулган, "Приус-20" маркын автомашиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй талаар мэдээллээ.



