УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулсан ЖДҮ-ийн Ажлын хэсгийн гишүүд зүүн бүсэд ажиллаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:badamsuren gishuun/toirog/001.png

Өрхийн болон бичил бизнес, ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хууль тогтоомж шинэчлэх хэрэгцээ, шаардлага сэдэвт цуврал хэлэлцүүлэг Хэнтий аймагт үргэлжилж байна. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ЖДҮ-ийн Ажлын хэсгийн гишүүд зүүн бүсэд ажиллаж байна. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахалж буй юм.

legacy:badamsuren gishuun/toirog/003.png

Үргэлжлүүлэн Эргэх холбоо-9 хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд иргэдтэй уулзах бол 07-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзах аж.

Харин 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хошой баатар Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэн өдрөөр Дорнод аймагт ажиллахаар төлөвлөжээ.

legacy:badamsuren gishuun/toirog/002.png