ЗГ: Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:batzandan/BATZANDAN MEDEELEL.png

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэгэн томилгоог хийжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эдийн засаг, хөгжлийн яамнаас буюу Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чоноор хонь мануулга гэж энэ дээ

  • З
    Зочин

    өөрөө шамшичихгүй л байгаасай

  • И
    Иргэн Гантулга

    Та офшор руу явуулсан хүмүүсийнхээ хөрөнгийг эргүүлэн авчраарай даа.

  • З
    Зочин

    Төр хэр зэрэг дампуурсаны тод илрэл

  • Х
    Ха ха ха

    Ёстой хөгийн гарууд гарч ирлээ. Энэ хамтарсан ЗГ одоо больё . Балайрсан томилгоонууд хийж байна даа

  • I
    IIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIII

    Чоно борооноор, одоо бүх шантааж эхлэнэ дээ.

  • И
    Иргэн

    Ажил хийх хүн байхгүй гэхэд, арай өөр хүн олдохгүй байгаа юм байх даа

  • Х
    Хаха

    Өө үнэн балай юм энэ засаг ийм сэтгэцийн өвчтэй малыг томилж бдаг