Дамжин суултын талаар асуусан зорчигчийг “Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу“ гэж загнасан жолоочийг 25 мянгаар торгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:niitiin teever/00012.png

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал "Зорчигч тээвэр-4" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 3,4-р хороолол-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь "Би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.

Гомдлын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    25 мянга юу биш. ажлааснь хал. бусдад сургамжтай хогийн юм хотод ажиллаж чадахгүй бол хөдөө рүү нь явуул. хотын соел гэж нэг юм байна. дандаа хөдөөнийх нь ингэж зэрлэгддэг байхгүй юу

  • З
    Зочин

    Зөв наад жолооч нарынхаа ёс зүй хандлага дээр анхаараа

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Зөв шдээ. Нямбаатараас асуу гэж зөв л хариулсан байна шдээ