Б.Бат-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 47 сек
100
legacy:bat-erdene bb gishuun/b.jpg

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2.2 их наяд төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12.2 сая ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг ДЭМЖИНЭ.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.

Ар гэрээ алдсан нийт хүмүүстээ гүн эмгэнэл илэрхийлье. Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.

Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой.

Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалсан. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг.

14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.

Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их валютыг хэмнэнэ.

Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.

Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10.000 ам.доллар давуулахын тулд өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой.

БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Б.БАТЭРДЭНЭ

    ӨЧҮҮХЭН НАМАЙГ АТГ - Т ГАЗРЫН БОЛОН БУСАД АСУУДЛААР ШАЛГУУЛААГҮЙД ОЮУНЭРДЭНЭ БОССОО ҮХТЛЭЭ ДОЛООНО !

  • З
    Зочин

    С.Баяр,Сайханбилэг ...гэх мэтээр барьж хорин ял шийтгэл хүлээлгэж чадаагүй бол бусдаар нь бүү туг тахь

    • З
      Зочин

      Жүжиг,жүжиг

  • З
    ЗОЧИН

    ОЮУНЭРДЭНЭ ! АВИЛГА , АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРЭГТЭЙ ҮНЭХЭЭР ТЭМЦЭЖ БАЙГАА БОЛ САЙД АСАН БАТЭРДЭНЭ ! УИХГ- ЭЭР НЭР ДЭВШҮҮЛЭХ БИШ ! ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДААР ШАЛГУУЛАН ЯЛ ЗЭМ АСУУХ БАЙЛАА !!!

  • З
    Зочин

    Энэ газрын наймаачинг шалгуулаарай хуль зүйн сайд аа

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Бас л пялдага идда шүү

  • З
    Зочин

    SEKSDI80955876

  • З
    Зочин

    хаха яаж ингэж шаадын бэээ?

  • З
    Зочин

    Авилгач МАН аас хэнийг бариад бгаа юм