Автобусанд МӨНГӨӨ ТӨЛӨӨГҮЙ иргэн жолоочид гомдол гаргасан ч ӨӨРӨӨ БУРУУДЛАА

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:niitiin teever/218.png

Иргэн цахим хуудсаараа дамжуулан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-218 гарааш дугаартай автобусны жолооч "Хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү” гэх гомдол гаргасныг НТБГ-аас хянаж шалгажээ.

Хянаж үзэхэд, тухайн зорчигчийн картын мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул жолооч хууль ёсны дагуу зорчих хөлсөө төлөхийг шаардахад, уурлан хэл амаар доромжилсон нь тогтоогдсон байна.

НТБГ-аас "Нийтийн тээврийн автобусны хяналтын камер тухайн орчны үйл явдлыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар бичдэг болохыг анхааруулъя.

Зорчигч та соёлтой боловсон үйлчлүүлнэ үү" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жолооч нар болбол байнга л бэлэн мөнгө авдаг. Тамхи татдаг. Байнга л нойроо сэргээх гэсэн утгаар байнга л ярьж байдаг. Утсаар.

  • З
    Зочин

    Одоо буруугаа хүлээдэг хүн ховор болсон.

  • З
    зочин

    Харилцаанаас харилцаа үүсдэг. Дууны өнгө харилцаа нь муухай жолооч нар их бдаг шүүү.

  • З
    Зочин

    Нийтийн зорчигч тээврийн Автобусанд ард иргэд соёлтой зөв боловсон үйлчилүүлэ үү ,жолоочийн буруу биш ард иргэдийн хариуцлагагүй байгаа юм хүмүүсийн үгээр жолоочийг буруутаг торгож болохгүй

  • З
    Зочин

    Хохьчин эргүү даварсан оркийг сайн хашрааж торго

  • И
    Иргэн

    Наад камер чинь тэгээд нөгөө л улныхныханаа харахаас жолоочоо тамхи татах өдөржингөө үглээ чавганц шиг хоорондоо чалчих зорчигчдоос мөнгө авах зэргийг бол хардаггүй камер уу

  • М
    Монгол Улсын иргэн

    Зорчигч нар ҮЛДЭГДЭЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА гэж уншуулчихаад ч үгүй яваад л байдаг шүү дээ. Автобусны картандаа мөнгөгүйгээ мэдэж л байгаа шүү дээ. Санаатайгаар тэгж явж байгаа юм. Ийм ичгүүргүй зорчигчдод хүлээлгэдэг хариуцлага гэж алга уу.

  • Х
    хүннү

    Манай зарим зорчигчид ийм л тэнэг байгаа юм. Өөрийн бурууг бусдад нялзаадаг болсон. Халамж нь дэндсэн ард түмэн ш дээ. Манай ядмаг улс төрчидийн “ядарсан ард түмэн” гэж худлаа хошуу цорвойдгийн гай нь энэ. Өөрийнхөө арчаагүйг мэдэхгүй байж гомдол гаргахдаа сайн.