Өнөөдрөөс “Тэрэлж-Офицер“ чиглэлийг “10 шар байр-Тэрэлж“ болгон өөрчиллөө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:niitiin teever/humuus.png

Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” болгон шинэчлэхээр болжээ.

Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлттэй болгож байгаа аж.

Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой гэнэ. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал, хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байгаа гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.