Иргэдийн 68 хувь нь ТЭГШ СОНДГОЙ дугаарын хязгаарлалтыг дэмжсэн тул маргааш ЗГ-ын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Zamiin tugjee/300A0703 (1).jpg

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар иргэдээс санал авсан билээ.

Санал асуулга дууссан бөгөөд оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Тэгвэл энэхүү санал асуулгын дүнг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүнийн дараа эцсийн шийдвэр гарах аж.