СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ нэгийгээ буудаж хөнөөжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:TSEG/SHINE ZURAG 2025/м.png

Архидан согтуурсан үедээ муудалцаж, улмаар нэгийгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр тус сумын иргэн Ө нь согтуурсан үедээ хамт байсан С-ийг буудаж, амь насыг нь хохироожээ. Өнөөдрийн байдлаар тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Иймд архи согтууруулах ундааны зүйлсийг тохируулан хэрэглэх, хэрэглэсэн үедээ өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлж байна.