Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Саммит“ зочид буудалд эд хогшил шатаж байсныг унтраажээ
00

Нийслэлийн Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд "Зочид буудлын 4 дүгээр давхарт гал гараад байна" гэсэн дуудлага өчигдөр /2025.02.18/ 22:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очход, зочид буудлын 4 дүгээр давхрын 15 м.кв өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан байна.



