Цагаан сарын амралтыг 6-10 хоног болгож сунгах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 16 сек
200
legacy:tsagaan sar/tsagaan sar.jpg

Тун удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан бүх нийтийн амралтын өдрийн хугацааг сунгах эсэх асуудал хөндөгдсөн билээ. Тодруулбал гурван өдөр амарч байгаа нь хэтэрхий богино, үүнээс шалтгаалж богино хугацаанд айл хэсэхээр зорьсон иргэд зам тээврийн осолд өртөх эрсдэл үүсэж буйг ярьж байв.

Тэгвэл нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Чулуунпүрэв "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Тэрбээр "Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг.

Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл бүрийн хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ.

Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай. Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна" гэжээ.

Хэрэв та дээрх өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тариаа будаа тариаа будаа хоёрыг тарж ургуулдаг юм

    гоё

  • З
    Зочин

    Битүүнд амардаг болъё ажилдаа очих хэцүү гэртээ байх хэцүү юм, иргэд ч битүүнд хөдөө яюдаг, ажил тараад явахаар шөнө осол аваар их гарна.

  • З
    Зочин

    Битүүнээс шинийн 4 н хүртэл амраах нь зөв

  • З
    Зочин

    битүүнд хэн ч төрийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, тэгээд хагас бүтэн сайнд шинэлээд гэдсээ хагартал ууж идсэн, бачимдаж 2 өдөр айл хэссэн хүмүүс 1 өдөр нь ажиллах тэнхээгүй болно. тиймд битүүнээс шинийн 4-н хүртэл амраагаад шинийн 5-наас ажил эхэлбэл сар хуучирчихсан нээх илүү дутуу юманд самгардаад байхгүй ажиллана.

  • З
    Зочин

    Санал: Битдүүний өдөр буюу 5 дахь өдөр хүмүүс ажил хийх ч үгүй, тэгээд хагас бүтэн сайнд шинээлнэ, нэг дэх өдөр хөдөө гадаанаас хүмүүс яар чирээд нэгдэх өдрийн ажил угаасаа замхарна, тэгээд ч ажлын газрын золголт нтр гээд ажил хийхгүй. Иймд 2025 оны 2 дугаар сарын 28-наас 3-р сарын 4 хүртэл өдрйиг амралт гэж шийдэх хэрэгтэй. тэгвэл ард иргэдийн үзэл бодлыг ч хүндэтгэсэн, мөн осол аваар гаргасан иргэдийн өмнөөс ЗГ хэмүүлж бухимдсан ард түмний шүлшээр будагдахгүй, иргэд ч тааламжтай хүлээж авах хэн хэндээ ашигттай шийдвэр болно.

  • З
    Зочин

    МОНГОЛЧУУД АРХИЧИД БИШ ШҮҮ. АНДУУРААД БАЙНА.ЦАГААН САРААР АРХИ УУДАГ МОНГОЛ БАЙХ Ч ҮГҮЙ.бараг айрагаа ч эсгэх, эсгийгээ хийх завтай хүн байхгүй түгжирч байхад зүгээр

  • З
    Зочин

    Нэг баярыг нөгөө баяраар солино гэж байж болохгүй.Ардууд тухтай цайгаа ууж сууя гэхээр нь хотынхон 3хоногоо бүр 2хоног болгочихсон солиорч ярьж явна.Март дөхчихлөө гэж байгаа юм байх даа.Дахин 3-сард бол тэмдэглэхгүй байхо.Улс юмаа мэдэх байлгүй хятадуудад хамаа байх ч үгүй.бас ямар баяр хавсран оруулж ирэх гэж байгаа бол тэгсэн тал байгаа шүү.

  • З
    Зочин

    Манжийн үеийн хөөрөг, гаанс, торго дурдан, алт мөнгө, идэж ууж, өмсөж зүүж, унаснаараа уралддаг утгагүй явдлыг уламжлалт соёл гэж эндүүртлээ бид чинь дорд орсон ард түмэн

  • З
    Зочин

    😄😄😄😄

  • Т
    Туяа

    Хавтгайрсан архидалт болно.АМЖИЖ ЗОЛГОХ ЗОЛГОХГҮЙ НЬ ХБВЬ ХҮНИЙ АСУУДАЛ.

  • З
    Зочин

    Цагаан сараар олон хоног баярлавал хөгшид туйлдана ядарна өрөнд орно. Идэж бгаа хол унд архи авч байгаа бэлэгнээсээ илүү мөнгөөр л золгодоггүй юм бол цагаан сар бол хөгшидөө зовоодог хүнд баяр!!

    • З
      Зочин

      Үнэн шүү

  • З
    Зочин

    Амралт ихдээд бна аа

    • З
      Зочин

      Ихдээд байна

  • З
    Зочин

    ажилгүй залхуу архичингууд л ийм юм хүсдэг бгаа

  • З
    Зочин

    ядуу бж юун ч олон хоног амрах гээд бдагийн тэнэг

    • З
      Зочин

      Хэлээд юу гэхэв

  • И
    иргэн

    Ажлын 5 өдөр Хагас бүтэн сайн өдөртэйгөө 7 хоног болно юун 10 хоног бэ. Харин шашны амралт Хүүхэд эмэгтэйчүүдийн баярыг 3 сарын 8 ,6 сарын 1 ны аль нэгд нэгтгэх Бахархалын өдөр гээд эргэж үзэх баярууд байна аа Уламжлалт баяраараа монголоороо гоёж бахархая. 10 хоног гэвэл хагас бүтэн сайнтайгаа 12 хоног болно. Давраад ажил таслана. Баяр амралтын, илүү цагийн мөнгө гээд асуудал дагуулна. Цагаан сараар ахмадууд туйлдана. Олон асуудал байна аа

  • З
    Зочин

    Олон хоног амарч яах гээд байдаг юм бэ?

  • Н
    Наранхишиг

    10хоног амрий