Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш эхэлнэ

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш Өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлнэ. Барилдаан 12:30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Өсвөрийн бөхийн барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг маргааш өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэх юм. Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10,000 төгрөгөөр бүртгэх юм байна.