“Цагаан алт“ хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 100 тэрбум төгрөгийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгожээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 13 сек
30
legacy:цагаан алт.png

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), төрийн байгууллагууд, арилжааны банкууд болон ноос ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг хөдөлгөөний төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө, арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, ХХААХҮЯ, Монголбанк болон арилжааны 10 банктай хамтран ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.

Зөвхөн 2025 онд боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийт 788.9 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм. Энэхүү санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгаснаар арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн бол ХХААХҮЯ хүүгийн хөнгөлөлтийн зөрүү болох 66.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэх юм. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 100 тэрбум төгрөгийг ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгоод байгааг танилцууллаа.

Ийнхүү хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, боловсруулах салбарт хөрөнгө оруулснаар ноолуурын бүрэн боловсруулалтыг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно. Ноосны боловсруулалтыг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно. Арьс, ширний боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно хэмээн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжих 4 жилийн зорилтыг танилцуулав. Хөдөлгөөний нийт санхүүжилт нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их наяд төгрөгийг нь арилжааны банкууд санхүүжүүлэх тооцоо гаргажээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хэлсэн санал, дүгнэлтэд хариулт өгсөн бөгөөд тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт сэргэлт авчрах үндэсний хөдөлгөөн иж ажил дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн дүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн том дэвшил гаргаж чадсан. Дэлхийн малын гаралтай түүхий эдийн зах зээлийн төлөв ч өөдрөг байгаа. Энэ үеийг бид ашиглах ёстой. Одоо “Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх компаниуд өнгөрсөн 30 жилд салбартаа шалгарч, туршлагажиж үлдэж чадсан. Салбартаа үнэнч үлдсэн аж ахуйн нэгжүүд. Тиймээс “Цагаан алт” хөдөлгөөн задгайрахгүй амжилттай хэрэгжинэ. Яам технологи талаасаа нарийн хяналт тавьж ажиллана. Бид одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эцсийн дүндээ экспортыг бодлогоор дэмжинэ” гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хайран мөнгө ямарч үр ашиггүй салбарт ороод үхмэл санхүүжилт болж инфиляцыг л хөөрөгдөнө

  • З
    Зочин

    Ингэж сүржигнэхээр малчдаа дэмжиж зүгээр л арьс ширийг түүхийгээр нь экспортлож болноо гээд орхичих хэрэгтэй. Яг ингэж гарч ирсэн Мэндсайхан гээд олон гишүүд төдийгүй МАН хүртэл амалсанаа биелүүлэх ёстой. Би 1995 онд идэшний үхрийн ширээ Цайз зах дээр өгөхөд 2.4 м болж 42000 төг буюу одоогийн ханшаар 340000 төг болж байсан юм даг. Тэр үед ам.доллар 400 төг байсан санагдана. Сүүлийн 10-аад жил идэшний үхрийн ширээ ачааны нэмэр, үнэ хүрэхгүй юм гээд хаядаг болсон.

    • З
      Зочин

      Хөнгөн үйлдвэрийг сэргээнэ гээд авилга авах, Ж.Энхбаяр мэтиын сайд өөрийн үхрийн ширээ шахах болно. Одоогоор ийм ноёдтой байхад татварын мөнгийг ийм маягаар үрж болохгүй гэдгийг ерөнхийлөгч мэдмээр юм