Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Автобусанд нөхөртэйгөө утсаар чанга ярьсан иргэнд жолооч шаардлага тавьсан боловч НТБГ-т гомдол гаргажээ
990

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянгол дүүргийн иргэн А.Ө-с "М:1 чиглэлийн автобусанд нөхөртэйгөө утсаар яриад явж байсан чинь хэл амаар доромжлоод байна. Энэ жолоочдоо арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдол иржээ.
Гомдлын дагуу "Нийтийн тээврийн хэрэгсэл дотор утсаар чанга дуугаар ярих, жолоочийн анхаарал сарниулах хориотой" гэдгийг гомдол гаргасан иргэнд тайлбарласан байна.



