Вьетнамд аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/vaktsin.png

Гадаадаас зөөвөрлөгдсөн улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Вьетнамд аялсан өгүүлэмжтэй гурав дахь тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Иймд хоёрдугаар сарын 18-ны Вьетнамын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монголд ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг анхаарууллаа.