Б.Нарантуяа снукер бильярдын Азийн аварга болсон анхны монгол тамирчин боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:narantuya billiard/01.png

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-22-нд болж, өндөрлөх гэж байна. Монгол Улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө.

15 улааны төрөлд өрсөлдсөн тэрбээр Хонгконгийн нэрт тамирчныг буулган авсанаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга Монгол тамирчин болов. Б.Нарантуяа өмнө нь снукер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

legacy:narantuya billiard/02.png legacy:narantuya billiard/03.png