Н.Учрал: БЭТ Ж.Батзандан Засгийн газрын байр суурийг илэрхийлэх эрхгүй. Зөвхөн хувилбаруудаа танилцуулах ёстой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:uchral gishuun/7a22eade-b811-4791-9e53-e1085f00ec67.jpeg

Стратегийн ордуудын 34 хувийг төрд авах хэлэлцээрийг хийх үүрэг бүхий ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, нэр бүхий зарим хүмүүсийн талаар мэдэгдэл хийсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ түүний эрх үүргийн талаар ийн ярив. Тэрбээр хэлэхдээ "Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийлэх эрхтэй субьект биш. Гол нь БЭТ дэд ажлын хэсгээ байгуулж, санхүүгийн болон хуулийн баг авч ажиллуулна. Санхүүгийн болон хуулийн шинжээч нарынхаа дүгнэлтийг үндэслэн ашигтай гэх хувилбаруудаа ажлын хэсэгт танилцуулна. Ажлын хэсэг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэгдсэн байр суурийг Засгийн газар илэрхийлнэ. Товчхондоо, Засгийн газарт асуудлаа эхэлж танилцуулж шийдвэрлээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлэх асуудал" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нөхөр MCS ээс мөнгө авсан хүний нэг шүү дээ . Одоо хамгаалах ажлаа хийж байна уу даа . ЗГ ынхаа эсрэг ажиллаад эхэллээ шүү

  • Д
    Дорж

    Батзандан маш зөв чухал асуудлыг гаргаж тавьснаар ард түмэн мэдэх эрхээр хангагдаж байгаа. Үнэхээр Засгийн газраас БЭТ өөр томилсон юм бол бүрэн эрхийг нь өгсөн шиг өгөөд бурууг зөв болгох хэрэгтэй ш дээ. Ажил хийж байгаа хүнийг өөх ч биш, булчирхай ч биш болгож харлуулах, эрх мэдэлгүй мэтээр зарлах хэрэг байхгүй ш дээ. Батзандан шиг олигтойхон чанга дуугарчих зоригтой амьтан байхгүй л байна ш дээ. Тийм байж хүнийг ажлыг бүү харлуул. Зөв Шудрагын талд ард олон зогсоно шүү

  • З
    Зочин

    Батзандан янз бүрийн асуудлаар шоу хийхээ болиочээ гэж олон түмэн хүсээд бн

  • Z
    Zochin

    Ediin zasag hugjliin yamnaas sanal bolgood Betzandang tomilson geheer AN-ii yavuulga buyu Jencogiin l sanaatai uildel bna, Ene Betzandangaas zasgiin gazar odoo yamar hariu huleej bgaa yum boldoo huurhii

  • Z
    Zochin

    Ийм хүн тавиад тэр нь юм ярингуут засгийн өмнөөс ичих юм. Бид ийм хүмүүсээр шоглуулж доромжлуулж байх нь зөв үү. Монгол хүний мэдлэг чадвар саруул ухаан байхгүй болсон юм уу

  • З
    Зочин

    eruul hun tomiloochee,setgeciin oorchlolttei hunee boliul

  • З
    Зочин

    naad galzuu hunee erthen tataj avaa

  • И
    иргэн

    Батзандан ямарч байсан одоогоор ард түмний талд байна Учрал ч зөв ярьж гэхдээ ийм баян хүн Нүүрсний шудрага бус байгууллагдсан компаниас олон тэрбум төг авсаныг ойлгохгүй Цаашдаа ч хамгаалах сэтгэхүй анзаарагдаж байна шүү ЗГ шийдвэр харна аа

  • З
    Зочин

    Наад орилоо чинь бүр галзуураа эртхэн салсан дээр шүү