Могой жилийн анхны нар 07.33 цагт мандаж, 18.36 цагт жаргана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/ихат.jpg

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баяр маргааш тохионо. Эл өдөр /2025.03.01/ хаврын тэргүүн шар бар сарын найман цагаан шарагчин могой өдөр бөгөөд өглөөний 07 цаг 33 минутад нар гарч, 18 цагт 36 минутад жаргана. Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээн зурхайд тэмдэглэжээ.