Х.НЯМБААТАР: Шаардсан Зайсангийн хууль бус барилгын зөвшөөрлийг чинь гаргаж өгч чадахгүй, Л.Гүндалай

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/dvs.jpg
legacy:nyambaatar hotin darga/нямбаа.jpg

Хотын дарга Х.Нямбаатар сар шинийн баярын дараахан түгжрэлийн шалтгааныг олон нийтийн хандлагатай холбон тайлбарласанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байв.

Тэгвэл Хотын дарга түүнд хандан “Шантааж хийдэг нөхдөд хариу өгье. Одоогоос 150 жилийн өмнө Монголд аялсан Пржевальский монгол хүмүүсийн алхах дургүй мориор явах дуртай хүмүүс гэж хэлснийг ишлэл болгож, түгжрэлээ багасгая гэвэл хандлагаа өөрчилж, нийтийн тээвэр, вагоноор явья, алхъя гэсэн пост оруулсан. Жил бүр 130000 машин импортоор орж ирээд байхад түгжрэл арилахгүй гэж үзэж байна. Ламжавын Гүндалай чамд хэлэхэд чиний шаардсан Зайсангийн хууль бус барилгын зөвшөөрлийг гаргаж өгч чадахгүй гэдгээ дахин хэлье. Энэ жил Туулын зам, Тойрог зам, Трамвай, Метро зэрэг төслүүд бүгд эхлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал 3 сарын 14-нд Туулын замын тендер нээгдэнэ. Бид хандлагаа өөрчлөхгүйгээр түгжрэл шийдэгдэхгүй" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    нямбаатарын үөв ард түмэн дэмжиж бэа нямбаатарыг

  • З
    Зочин

    Зөв ярьж байна. Өөр яах билээ.

  • У
    Уншигч

    Том дарга болчихоод ах захаа мэдэхээ больжээ, танд гэж хэлэхэд юу нь болохгүй гэж, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй өв уламжлалыг уландаа гишгэв.

  • З
    Зочин

    Одоо энэ луйварчин гүндалай дайрч эхлэн дээ хотын даргаруу хотын захиргаанд гүндалайгийн луйварын зохион байгуулттай бүлэгт ордог хэдэн дунд гарын дарга нартайгаа нийлээд авч өгөх юм бна даа дээр нь хануулийн шүүхийнхэн бна бүлгийн гишүүд

  • З
    Зочин

    Гүндалай гэж жинхэнэ худал царайлсан шантаажчин хулгайч луйварчин

  • З
    Зочин

    Ажил хийх гээд аравнаад саравагнаад бгаагаараа гүнбалайгаас нямбаа хамаагүй дээр харагдаж бна маш их хүлээж бнаа