Чингис хааны алтан хөшөөг залсан Их хааны өргөөг том хүн 20 МЯНГАН ТӨГРӨГ, 0-16 насныхан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/481229964_625280473467174_282329173095237669_n.jpg
legacy:tsahim/481479677_625280476800507_5111148763905391871_n (1).jpg

Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд Чингисийн музейд Их эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон алтан хөшөө бүхий Их хааны өргөөг нээсэн билээ. Тэгвэл эл өргөөг үзэж сонирхоход том хүн 20 мянган төгрөгийн тарифтай. Харин 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж. Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, Хааны Хасбуу Алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул ийнхүү төлбөртэй үйлчилж байгаа аж.