“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны II улирлын панелистаар Д.Болд, Ө.Содгэрэл нар ажиллана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/03/e70bde38-be4f-4ee7-a008-0bdd63c76991.jfif

Централ телевизийн бэлтгэн хүргэж буй "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал эхлэхэд бэлэн болжээ. Нэврүүлгийн эхний дугаар энэ сарын 15-нд цацагдана. Энэ улирлын тухайд хөтлөгч болон панелистуудын өөрчлөлт олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, панелистуудын эгнээнд Монгол Улсын Төрийн Соёрхолт, дуучин Д.Болд багтжээ. Түүнчлэн "Buro"-ийн Монгол дахь үүсгэн байгуулагч, мисс Ө.Содгэрэл панелистаар ажиллахаар болжээ.

legacy:tsas/bold.jpg legacy:tsas/burostoriesSODGERELcvr.jpg