Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт Чингисийн музейгээр 10175 иргэн үйлчлүүлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chingis muzie/5лл.jpg
legacy:chingis muzie/1б.jpg

"Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг "Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл" агуулгын хүрээнд гуравдугаар сарын 7-13-ныг дуустал зохион байгуулсан. Эл хугацаанд Чингис хаан үндэсний музейгээр 10175 иргэн үйлчлүүлсэн байна. Насны ангиллаар авч үзвэл, 3983 нь том хүн, 2910 нь хүүхэд, 1945 оюутан, 1303 ахмад настан үйлчлүүлжээ.