С.Мөнхчулуун: ЭМГ-аас ноцтой гэж санал гаргасан тул сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:munkhchuluun/278782950_366348928774579_5886639378275395041_n.jpg

Улаанбурхан өвчний тохиолдол илрээд буй Өмнөговь, Дундговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, Боловсролын яамнаас мэдэгдэл гаргасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан. Өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэх хариу тайлбарыг өгөөд байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөхцөл байдал ноцтой болсон үед Онцгой комиссынхоо шийдвэрийг дагах нь зөв, цагаа олсон арга хэмжээ авахгүй бол зөвшилцөх шийдвэр хүлээж байтал халдварт өвчин газар авах бус уу

  • Н
    Нараа

    Нэртэйгээр нь аймгаараа тусгаар вант улс болгооч

  • А
    Анхаа

    Энэ их том толгойтой засаг шүү .Засгаас дээгүүр шийдээд байдаг

  • З
    Зочин

    Боловсролын сайд гэж байх хэрэг байна уу тус тусдаа ханлиг зан гаргаад.Мөнхчулууны буруу шүү энэ ямар засгийн газрын гишүүн сайд биш

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Сайн байна. Хүүхэд өвдвөл яаж сурах вэ? Тэгэхээр эрүүл мэндийг нь эрсдлээс хамгаалж авсан шйидвэр тань зөь гэж бодож байна. Хичээл сургалтын үйл ажиллагаагаа цахимаараа явуулахдаа чанартай явуулбал болно доо. Эрүүл энхийн түмэн жаргалан гэдэг шүү дээ

  • З
    Зочин

    Зөв шүү.Энэ залууг гайгүй юм хийчих байх гэж харж байгаа.боловсрол өндөртэй германд сургууль төгссөн гэж сонссон.нам энэ тэр гэхгүй хууль ёсны шаардлагууд стандартыг нь хэрэгжүүлээд сахиулаад явбал зүгээрдээ

  • Х
    Хаха

    Зөв шдээ нутгийн өөрөө удирдах ёс гэж байна зөв шдээ! Аймаг доторх асуудал шд зөв, халдварт авчин хүндэрвэл яамныхан , ирж ажиллахуу ? Үгүй шд

  • З
    Зочин

    Өө сургуулийн насныхан вакциндаа хамрагдчихсан тул эрсдэлгүй шдээ. Сургууль цахимжих бол хэтрүүлээд байна шүү.

  • З
    Зочин

    Сайдаас том толгойт өөрийгөө юу гэж бодсон юм