Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Чуулганы хуралдаанд суудаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцно“
00

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар гишүүдийн ирц, хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хамгийн их таслалттай байсан Х.Баттулга, С.Лүндэг нарын талаар хэлэхдээ "Чуулганы хуралдаанд суудаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцно. Сануулах, уучлал гуйх, цалин хасах хариуцлага тооцно гэсэн үг.
С.Лүндэг гишүүний тасалсан цаг заасан хугацаанд хүрээгүй тул хариуцлага тооцохгүй" гэлээ.



