Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Э.Бат-Амгалан: Сонгуулиа ч хийж чадахгүй, хэн дуртай нь нэр дэвшээд явж байдаг асуудал үүсэх вий
10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа юм шиг ҮХЦ-ийн дүгнэлт гарсан харагдаж байна. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авбал дараа нь сонгуулиа ч хийж чадахгүй, хэн дуртай нь нэр дэвшээд явж байдаг асуудал үүсэх вий гэж санаа зовж байна" гэлээ.



