“А“ серийн үнэмлэхээ үзүүлсэн замын цагдаагаас МӨНГӨ НЭХСЭН автобусны жолоочид гомдол гаргажээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
130
legacy:niitiin teever/tsagd.png

Нийтийн тээврийн бодлогын газарт нэгэн замын цагдаагаас гомдол иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн замын цагдаа "Ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгээд А серийн үнэмлэхээ үзүүлээд зорчиж байхад олон нийтийн дунд мөнгө нэхэж, олны өмнө эвгүй байдалд орлоо. Жолооч өөрөө хамгаалалтын бүсээ зүүгээгүй, утсаар яриад л явж байна. Энэ жолоочийг сургалтад суулгах шаардлагатай, ямар ч мэдэгдэхүүн алга. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү" гэх гомдол ирсэн аж.

Гомдлын дагуу 1-182 гарааш дугаартай автобусны жолооч, гомдол гаргагч эзэнтэй холбогдон асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жолооч нар их хэрүүлч яг хотын дарга шиг зорчигчдоо загнадаг сайныг сур лдаа

  • З
    Зочин

    Эрх хас

  • З
    Зочин

    Инээдтэй юм бэ замаа мэдэхгүй жолооч ч байх шиг.Энэ автобусанд байнга гуйлга гуйгаад явдаг залуутай болсон байна лэн

  • З
    Зочин

    Зөв хариуцлага тооцох хэрэгтэй. Автобусны зарим жолооч гэртээ байгаа юм шиг чанга дуугаар утсаар яриад л явдаг шүү. Зарим нэг нь гүйж ирээл хөдлөөгүй байхад нь суух гэхээр хээв нэг зугатааж байгаа юм шиг яваад өгдөг. Эд нарыг сургалтанд байнга суулгаж сургаж байх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Сайнтай муутай саарал орчлонд нэг нэгнээ мэрээд яах вэ? Аль алин дүрэм журмаа баримтлаж ажиллах хэрэгтэй. Хаа сайгүй хэрүүл тэмцэл. 🙏🙏🙏

  • З
    Зочин н

    Маш их утсаар ярьж тамхи татдаг даа. Хэлэхээр хараалаа урсгана. 1-р хорооллын Номингийн автобусны буудлаас суугаад зүүн дөрвөн замын автобусны буудал хүртэл утсаар ярьж жолоогоо барьж явлаа. Уусан идсэн авгай хүүхний асуудал ярихгүй сэдэв алга даа

  • З
    Зочин

    Цэрэг цагдаагийн албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хөлс төлөхөөр болсон шиг санагдах юм.үнэгүй явахаа больсон байх шүү.

  • З
    Зочин

    Цагдаа яахаараа үнэгүй унаанд явах ёстой юм. Нэртэйгээр нь таарсан гуанзандаа үнэгүй хоол иддэг болгочооч лалруудыг.

  • З
    Зочин

    Утсаар унтсан идснээ автобусны заалаар дүүрэн сонсогдоно яриастай дээр нь дэмбээний мөнгө шаана . 1000төгрөг гэж хараад байна хэнээс авах эсэхээ ядаж мэдэж бай.

  • З
    Зочин

    Цагдаагийн А серийн үнэмлэхээр үнэгүй зорчих эрхтэй. Цагдаа шаардлага тавих эрхтэй. Автобусны жолооч нар бүсээ огт зүүдэггүй, дээрээс нь хүүхнүүдтэй утсаар яриад явдаг нь үнэнш дээ

  • З
    Зочин

    Цагдаа үнэгүй сууж явах эрхтэй шдээ

  • З
    Зочин

    Юун А серийн үнэмлэх? Мөнгөө төлөөд яв.

  • U
    UB CARD

    Гар утасны апп-аа татаж суулгаад гарч ирэх QR кодоо орохдоо нэг уншуулаад 4 удаа дамжин сууж болдог болсон байгаа шүү! ("UBCARD" апп)