Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын харцага Д.Батболд Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллана
00

Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг. Уг дүрмийн хүрээнд МҮБХ-ны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажууллаа.
Д.Батболд харцага МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан дэд тэргүүнээр ажиллах юм.



