Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Аубакир: Нөхрөө хамгаалаад чоныг гулуузаар цохиж алсан тохиолдол Баян-Өлгий аймагт гарч байсан
10

УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын эмэгтэй нөхрөө хамгаалаад чоныг гулуузаар цохиж алсан тохиолдол байдаг. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөс шалтгаалж чоноо хавтгайруулж устгах тал руугаа явчих вий" гэв.



