“Монгол орныг авлига хэрэн сүлжчихсэн байхад авлигыг бууруулах ажлын хэрэгжилт 100 хувь гээд оруулаад ирэхээр чинь хүмүүс бухимдах нь аргагүй шүү дээ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:purevdorj gishuun 2024/puuj.png

УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол орныг авлига хэрэн сүлжчихсэн байхад авлигыг бууруулах ажлын хэрэгжилт 100 хувь гээд оруулаад ирэхээр чинь хүмүүс бухимдах нь аргагүй шүү дээ" гэв.