П.НАРАНБАЯР: БЗС-д 34 тэрбум төлөгдөх ёстойгоос 14.6 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/08/chuulgan.jpg

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас "Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт ямар байгаа вэ. Зээл аваад буцаж монголдоо ирээд ажиллаж байгаа буюу гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсийг цаашид хэрхэх вэ" хэмээх асуултыг Боловсролын сайд П.Наранбаярт тавилаа. Түүний асуултад "БЗС-д 34 тэрбум төлөгдөх ёстойгоос 14.6 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байна. Зээлээс чөлөөлөгдсөн 1000 орчим хүнээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр чөлөөлөгдсөн хүмүүсийг нь тогтоож, хариуцлага хүлээлгэнэ " гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН НАМЫН ГИШҮҮД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ УЧРААС 30 ЖИЛ АВСАН ЦАЛИНГАА ТӨСӨВТ БУЦААЖ ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА

  • З
    Зочин

    МАН НАМ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД СУРГАНА ГЭЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨРӨӨ 30 ЖИЛ ТӨРД ГАРЧ ЦАЛИН ТӨСВӨӨС АВЧ ИРСЭН. ОДОО ЗЭЭЛ ГЭЖ ЮУГАА ЯРИАД БАЙНАА.

  • З
    Зочин

    ЧАМД Ч БАС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ ШҮҮ. ЧИ БОЛОВСРОЛЫН САЙД ХҮН ЯАХААРАА ИЙМ АСУУДЛЫГ ЯРЬДАГ ЮМ. ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ХУУЛЬ ЖУРМААРАА ЯРИХ ЁСТОЙ.

  • О
    оюун эрдэнэ танаа

    МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ГЭЭЧ ЗҮЙЛ ЯАГААД ЗЭЭЛ БОЛЖ ХУВИРААД БАЙНА ВЭ. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДАД ТА НАР КАРМААНААСАА МӨНГӨ ГАРГАЖ ГАДААДАД СУРГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭЧ. ЯМАР Ч ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ГЭЖ БАЙДАГ. МОНГОЛД ЯАХААРАА ЗЭЭЛ БАЙДАГ ЮМ