УИХ: Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоох өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг яаралтайгаар хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/neeltiinh.jpg

Засгийн газраас өчигдөр "Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг УИХ-ын даргад яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.