ОУХМ Э.Дэлгэрмаа гурав дахь медалийн эзэн боллоо

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:judo/delgermaa.jpg

Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх зодоглож, гурван хүрэл медаль хүртсэн. Тэгвэл ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж хагас шигшээд үлдсэн бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, Азийн аваргын хүрэл медальт Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) яллаа. Ингэснээр манай бөх Азийн АШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртэж байв. Э.Дэлгэрмаа 2021 оны тивийн аваргад мөн үзүүрлэж байв.

Ийнхүү Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.

Хүрэл медалийн эзэн болсон Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нартаа баяр хүргэе!