Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсоно
00

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо 11.00 цагт хуралдах товтой байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх аж. Үүнд:
· Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/



