Засгийн газар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:hamtarsan zasgiin gazar/01299.png

ЗГ-ын ээлжит 15-р хуралдаан эхэллээ. Хуралдаанаар

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар

-Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар

-Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар

-“НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар асуудлыг хэлэлцэж байна.