Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/04/хтхарт.jpg

Өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлийн Тусгай үүрэгт элчин сайдаар томилсон байдаг. Тэгвэл өчигдөр Байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд З.Энхболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс газ” төслийн удирдагч Д.Даваа зэрэг албаны хүмүүстэй уулзаж, төслийн явц мэдээлэлтэй танилцжээ.

legacy:z enhbold/mjhm.jpg

Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хоёр хөрш хоорондоо гэрээ хэлэлцээрээ хийж баталгаажтал бид бэлтгэлээ хангаж байна.

Монгол, Орос хоёр талын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулж, маршрутаа тогтсон. Хятадын тал Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төсөл удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа.

legacy:z enhbold/m hj.jpg