Ерөнхий сайд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргаснаа кабинетдаа танилцуулжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/04/0ab3187e-3185-49b1-bc3f-cb4ce66e7b69.jpg

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг бүрэн эрхийнхээ хүрээнд улираан томилох шийдвэр гаргаснаа танилцуулж, сайд нарын саналыг сонсжээ.

З.Дашдаваагийн хувьд АТГ-ын даргаар 2019 оны тавдугаар сард томилогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг улираан томилох асуудал яригдаж байгаа бөгөөд Авлигын эсрэг хуулийн 21.4-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно хэмээн заасан байдаг. Түүнчлэн түүнийг улираан томилох эсэх асуудал өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгдэх юм.