Б.Энхбаяр: С.Батдөл гэдэг нөхөр ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:EnkhbayarB gishuun/4aaaa1de4ecf4dd69a08062cffa239ce copy.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө сейфэндээ хадгалж байгаад баригдсан С.Батдөл гэдэг нөхөр ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна. Засгийн газар яагаад байгаа юм. Энийг амралтын газар амрааж байгаа мөнгө мэддэг сайд байна гэсэн үг. Амрааж байгаа хүнээ олж шийтгээрэй" гэв.