З.Дашдаваа: О.Алтангэрэл сайдын санаачилсан хуулийн төслийг ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:ATG/трх.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуульзүйн сайд нь авлигачдын хөрөнгийг хураана гэх хуулийн төсөл санаачлаад явааг ойлгохгүй байна. Хуулиа уншаагүй юм уу эсвэл ПОПРООД ЯВАА ЮМ УУ" хэмээн асуулаа. Түүний асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа "О.Алтангэрэл сайдын санаачилсан хуулийн төслийг ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ. Одоогийн Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд энэ хуулийн үзэл санаа хэрэгжээд явж байгаа" гэлээ.