Ж.Золжаргал: Шалгаж буй нэрээр залхаан цээрлүүлж, дарамталж хугацааг нь сунгадаг 20-р зууны эхэн үеийн аргаа халах хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zoljargal gishuun/бсыбц.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Шалгаж буй нэрээр залхаан цээрлүүлдэг, дарамталж хугацааг нь сунгадаг 20-р зууны эхэн үеийн балиар арга хэлбэрээ халах хэрэгтэй" гэв.