“Би л сайд, дарга болох ёстой гэдэг байдлаар сүүлийн 10-аад жил явсан нь манай намын алдаа“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Amgalanbaatar zasag darga/amga.png

АН-ын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар намын өнгөрсөн хугацаан дахь бодлого шийдвэрийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "Би л сайд, дарга болох ёстой, би огцрохгүй байх ёстой гэдэг байдлаар сүүлийн 10-аад жил явсан нь манай намын алдаа. Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгвэл манай нам гэрээ засаж чадахгүй байна" гэв.