Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.ТАМИР: Монголын эмэгтэй шигшээ баг гадаад руу тэмцээнд явна. Энэ тэмцээнд явахад Ерөнхийлөгчөөр нь Ц.Анандбазар гэдэг хүн байвал маш асуудалтай
10

“Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир өнөөдөр мэдээлэл хийлээ. Азийн хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн А.Ганбаатарын хөлбөмбөгийн "Арвис" клубээс УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг МХБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.
Уг нь сонгуулийн дүрэмдээ "Нэр дэвшигч нь дөрвөн жилийн туршид хөлбөмбөгт ямарваа нэгэн байдлаар оролцоотой байх ёстой" гэж заажээ. Гэтэл Ц.Анандбазарыг МХБХ-нд нэг ч хувь нэмэр оруулаагүй байтал нэр дэвшигчээр бүртгэсэнд гомдолтой байгаа аж. Түүнчлэн Б.Тамир нь МХБ-ны удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн ч түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.



