БАЙНГЫН ХОРОО: Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:j enkhbayar gishuun/энхээ ж.jpg

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Хуралдаанаар:

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай

Нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Махны экспортын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·Барагшуны нөөц, ашиглалтын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

· Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох