“Ж.Хатанбаатар нь 20 га газар объектэд эзэн суух гээд улайраад байна“

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:hatanbaatarin emneleg/hatanbaatar1454377897053051141081642226190.jpg

Хотын дарга Х.Нямбаатар Ж.Хатанбаатарын эмнэлгийн асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу манайхны мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийн асуудлыг яриад удаж байна. Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж таарахгүй.

Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байгаа. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектэд эзэн суух гээд улайраад байна. Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэлээ.

Сануулахад, тус эмнэлгийн даргаар өнгөрсөн сард А.Дэлгэрбаярыг томилсон ч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийнхөн Гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Дэлгэрбаярыг төвийнхөө байр руу нэвтрүүлэхгүй байгаа юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эхнэртэйгээ муудсан эр гэртээ орж чадахгүй хий хоосон гудамж метрлээд хатуу юм эргүүлээд явдаг даа. Хөөрхий тэр өрхийн тэргүүн үр хүүхдээ бодсондоо өөрөө тэгж явдаг байх даа. Энэ муу сахалтай банди чинь харин овоо ааштай, шуналын дэв болсон , дээр нь хэл амтай балиар хар авгай шиг новш байна даа! Ж.Хатанбаатар гэдэг сда Жинхэнэ Хар ЛАЛАР юм даа

  • З
    Зочин

    Хүний шунал гэж дуусахгүй юм.30 жил хангалттай идлээ.Одоо зүгээр л улсад өмчийг нь буцаагаад өгчих хэрэгтэй юмсан.

  • З
    Зочин

    Энхбаярын хүн их л идсэн дээ улс өмчөө авах хэрэгтэй шуналын тулам

  • З
    Зайран

    Энэ Хатанбаатар барагдахгүй шуналтай лүд вэ?

  • З
    Зочин

    Яачихсан төр вэ??? Одоо байталаа гэртээ орж чадахгүй өрхийн тэргүүн байхуу???