САНАЛ АСУУЛГА: ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг 2324 хүн ДЭМЖЖЭЭ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2025/04/NewFolder1/489007914_654545997207288_3864451786076691994_n.jpg

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэлсэн. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар санал асуулгад 2767 хүн саналаа өгсний 2324 хүн буюу 84 хувь дэмжиж, 443 хүн буюу 16 хувь нь татгалзсан байна.