ИРГЭН А.МААМХҮҮ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүг минь 3 том Казак залуу гар хөлийг нь мяндсаар уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрсан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 34 сек
40
legacy:2025/04/NewFolder1/449461206_7653645961414852_3318698322711150984_nRecovered.jpg
legacy:2025/04/NewFolder1/aaaa.jpg

Баян-Өлгий аймгийн иргэн А.Маамуу хөгжлийн бэрхшээлтэй хүүг нь Казак залуучууд зодож танхайрсан талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Хөгжлийн бэрхшээлтэй хүү Н.Оргилбулагийг минь хойд өвөлжөөний 3 том Казак залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрсан.

Миний хөгжлийн бэрхшээлтэй хүү Нарангэрэлийн Оргилбулагийг 2025.4.12-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6-р багийн Балинт гэдэг газар мал маллаж явахад нь хойд өвөлжөөний 45 орчим насны С.Шадет, 30 орчин насны дүү нь болох С.Хайрат болон мөн айлын нэг залуугийн хамт бүлэглэн мяндсаар гар хөлийг нь уяж байгаад толгойг нь чулуугаар балбаж цээжин биед нь хүчтэй гэмтэл учруулсанаас болж хүү олон удаа цусаар бөөлжиж, тархи толгой нь хавагнан унтаж чадахгүй байдалтай байна.

Хохирогч болох Оргилбулаг хүү минь төрхийн сонсгол болон ярианы бэрхшээлтэй ч эелдэг даруу, хүнд тусч, үргэлж инээж явдаг нэгэн гэдгээр нь нутгийн зон олон мэднэ. Гэтэл казак залуучууд монгол залууг бүлэглэн зодсон энэ үйлдэл нь хэрээс хэтэрлээ. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэдэг шиг л юм болж байна. Цэнгэл суманд 9 үеэрээ амьдарч ирсэн уугуул иргэд бидний эрх зөрчигдөж буйг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд болон ХЭҮК дарга Д.Сүнжид та бүхэн анхааралдаа авч бидний гомдлыг хууль журмын дагуу барагдуулж өгнө үү.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт үлдэн амьдарч буй цөөхөн уугуул монголчууд бидний нутагтаа амьдрах орчин улам хумигдаж, шахалт хавчлаганд бага багаар өртсөөр нутгаасаа дайжин орхин явах үзэгдэл улам нэмэгдсээр. Энэ мэт уугуул иргэд биднийг дээрэлхэх, басамжлан доромжлох, олноороо түрий барих, хавчих зэрэг үзэгдэл улам газар авч буйг төр анхааралдаа авах цаг нь болсон. Монгол орны баруун хязгаарт суугаа уугуул монгол иргэд бидний эрх өдөр болгон энэ мэт зөрчигдөж байна. Бид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод буйг монгол хүн бүр анхаарч цааш нь түгээж өгнө үү" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Түвшин

    Хогийн бас лаларын хасаг шээснүүдийг шууд Монголын шоронд хориод тэд нарыг Халхын шоронын хүнд гаруудаар яраглуулаад хогийн гаруудаар бөгс...лээд хүн таних аргагүй шоронгийн банди нар болгох хэрэгтэй.

  • Д
    Дэл

    Ялыг нь сайн өгөөд хатуу дэглэмтэй шорон руу хурдан шуурхай илгээх хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Новшийн казахууд даварсан бна

  • З
    Зочин

    Энэ чинь эрүүгийн гэмт хэрэг. Өмхий Хасагийг монгол хүн эгцэлж харахгүй болтол нь шоронд хатаах ёстой.