Х.Тэмүүжин: Засгийн газрын ажлыг УИХ хийж болохгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Temuujin said/1209.png

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын иргэнийг яллаж, шийтгэх бодлого өөр хуулийн хормой дор явж байж болохгүй. Засгийн газрын ажлыг УИХ хийж болохгүй. Дутуу ажилласан бол ЗГ-т буцаах ёстой. За яахав гэж толгойг нь илээд УИХ-ын гишүүдийн махыг идэж болохгүй" гэв.