Г.Лувсанжамц: 2 болон 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудыг 1 ээлжтэй болгохын тулд дор хаяж 150 сургууль нэмж барих шаардлагатай

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/luvsanjamtsGishuun/luvsaa.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцуулж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө . Энэ үеэр тэрбээр "Улаанбаатарт 3 ээлжээр хичээллэдэг 2 сургууль, 2 ээлжээр хичээллэдэг 157 сургууль байна. Эдгээрийн бүгдийг нь 1 ээлжтэй болгохыг тулд дор хаяж 150 сургууль нэмж барих шаардлагатай" гэлээ.