Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
П.Сайнзориг: Хүүхдийн асуудал ганцхан П.Наранбаяр сайдын асуудал биш. Б.Жавхлан, Ч.Номин нарын сайд нар ч байх ёстой
00

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Чухал асуудал хэлэлцэж байхад сайд нар нь алга. Ч.Номин, Б.Жавхлан нарын сайд нар ч байх ёстой. Ганцхан П.Наранбаяр сайдын асуудал биш. П.Наранбаяр сайд ажлаа зохицуулаад ирж болж байхад нөгөө сайд нар нь яагаад ирсэнгүй юм бэ" гэв.



