Б.Баярсайхан: Хэлд ороогүй хүүхдүүдэд зориулсан монгол контент хийж өгөх хүсэлтийг Соёлын яамд олон жил тавьж байгаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:bayarsaihan gishuun/b5cc154e472b458ca8d854b1a726a95f copy.jpg
legacy:bayarsaikhan huuhed ger bul/ахб.jpg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонссон. Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан "Хэлд ороогүй хүүхдүүдэд гар утас хэрэглүүлснээр хэл, соёлоо алдах гээд байгаа асуудалд санаа зовж байсан учраас тэдэнд зориулсан монгол контент хийж өгөх хүсэлтийг Соёлын яамд олон жил тавьж байгаа. Энэ утгаараа ажлын хэсэгт Соёлын яам орж ирэх ёстой" гэв.